Monday, November 21, 2016

How to Memorize Fast and Easily


Time


                         
Юуны өмнө алдаагаа засАливаа өөрчлөлт асуудлаа зөв ухаарч, ойлгох буюу нэг үгээр бол өөрт байгаа асуудлаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тэгэхээр биднийг цагаа зөв удирдахад юу саад болж байдгийг харъя:
-"Монгол цаг” гэж байдаггүй. Манай нийгэмд аливаа товлосон уулзалтаасаа хоцорох нь энгий зүйл болоод удаж байна. Тэрхүү хоцорсон хугацаагаа "монгол цаг” гэж хээв нэг хэлдэг. Гэвч энэ орчлон дээр цаг хугацаа хүн бүрт ижилхэн нэг л байдаг. Монголчуудын нэг өдөрт оногдох цаг нь бусад орныхоос илүү гэсэн зүйл байхгүй.
-Бусдыг цаг зав таныхаас ч ялгаагүй чухал гэдгийг ойлго. Та хүн хүлээж цагаа барах дуртай юу? Үгүй л болов уу. Үүнтэй тань адил бусад хүмүүс ч гэсэн таныг хүлээж, цаг заваа үрэхгүй хүсэхгүй л болов уу. Хаа хаанаа аль алиныхаа цагийг үрэхгүй байхыг эрмэлзэхийг хичээх хэрэгтэй. Магадгүй энэ хандлага танаас эхэлж болох юм шүү.
-Амьдралын хэв маягаа орчин цагтайгаа уялдуул. Урьд нь орой босоод бүх ажлаа амжуулчихдаг, эсвэл шалгалт дөхөхөөр шөнө өдөргүй нухаад амжуулчихдаг зэрэг дадал танд аль хэдийн бий болсон байж болох юм. Гэвч одоо энэ цаг үед эсвэл ирээдүйд энэ хэв маяг тань хэр тус болох бол? Цаг үе биднийг улам л ачаалалтай болгож, өнөөдөр л амжуулахгүй бол дараа нь бөөгнөрсөн ажлаа яаж ч хичээгээд амжуулахааргүй болгож байна шүү дээ. Бас хөгшрөлт гэж нэг асуудал бий. Та хэдэн жилийн өмнөх шигээ эрч хүчтэй насан туршдаа ажиллаж амьдарч чадна гэж үү? Магадгүй яг одоо энэ хэв маягаа өөрчлөх цаг нь болж.
-Амьдралынаа үнэт зүйлсээ өөртөө тодорхой болгоогүй байх. Зарим хүмүүс яг юуны төлөө ажиллаж, амьдарч байгаагаа марттал махарч ажилладаг. Эцсийн үр дүн – урам хугаралт, үзэн ядалт, бас бие болон сэтгэлийн туйлдалт. Иймд өөрийн хамгийн үнэт зүйл тань юу болохыг урьдаас тодорхойлж, түүндээ хөтлөгдөж байгаагаа ямагт өөртөө сануул.
-Өөртөө (бие болон сэтгэлийн хүч, нөөц) үл итгэх. Ажил болон амьдралдаа хамгийн их сэтгэл хангалуун байдаг хүмүүс дандаа л өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Өөртөө итгэлтэй байхын тулд танд мэдээж их мөнгө хөрөнгө, эрх мэдэл, бусад материаллаг хэрэгтэй, гэхдээ энэ бол ердөө туслах хэрэгсэл болохоос өөртөө итгэх итгэлийг орлуулж чадахгүй.
Өөрт тохирох хамгийн үр дүнтэй аргыг сонго
Мэргэжилтнүүд цагийг зөв удирдаж төлөвлөх маш олон арга аргачлалуудыг санал болгодог. Тэр болгоныг өөрийн болгоно гэдэг боломжгүй. Харин тэр дундаас өөрийн бие хүний* болон хийж буй ажлынхаа онцлог, хэмнэлд тохируулаад сонгон, магадгүй нэмж, хужирлан өөрийн гэсэн аргатай болох нь илүү үр дүнтэй "программ” болох юм.